NM MOUNTAIN9918 1362

ЭН ЭМ МОУНТЕЙН ХХК

Хятадаас Монгол руу ачаа тээвэрлэнэ.

Хятад дахь ачилт, Замын-Үүдийн гаалийн бүрдүүлэлт, Монгол дахь хүргэлтийг зохион байгуулна.

  1. Хятад
  2. Эрээн / Замын-Үүд
  3. Улаанбаатар, орон нутаг

Эн Эм Моунтейн ХХК

2022 онд байгуулагдсан

Бид байгууллагуудын үндсэн тээвэрлэгчээр ажиллаж ирсэн.

Зарим харилцагчтайгаа урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Замын-Үүдэд өөрийн ажилтантай

Боомт дахь манай ажилтан гаалийн бүрдүүлэлт хийж, ачааны манифест шивнэ.

Компанийн тухайТээврийн талаар асуух+976 9918 1362

ҮЙЛЧИЛГЭЭ

Танд ямар үйлчилгээ хэрэгтэй вэ?

Ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэлт, хүргэлт, барааны судалгаа. Хэрэгтэй үйлчилгээнийхээ талаар дэлгэрэнгүй үзэж, үнийн санал аваарай.

Үнэ хэд вэ?

Ачих, хүргэх газар болон ачааны жин, хэмжээнд үндэслэн үнийг тооцно. Үнийн санал авахдаа ачилт, гаалийн бүрдүүлэлтийн хөлс, татвар, буулгалтын аль төлбөр багтсаныг лавлана уу.

Хэд хоногт хүрэх вэ?

Ачаа бэлэн болох өдөр, ачих болон хүргэх хаягт үндэслэн тээврийн хугацааг тооцно. Бичиг баримтын бүрдэл, хилийн ачааллаас шалтгаалан энэ хугацаа өөрчлөгдөж болно.

Ачааны талаар ямар мэдээлэл өгөх вэ?

Барааны төрлөө сонговол маягтад нэр нь орно. Савлагаа, жин, хэмжээ болон тусгай шаардлагыг нэмж бичээрэй.

Тээвэр хэрхэн явагдах вэ?

Захиалгаас ачаа хүлээлгэн өгөх хүртэл.

  1. Захиалга

    Ачих газар, хүргэх хаяг, ачааны мэдээлэлд үндэслэн үнэ, хугацаа, ажлын нөхцөлөө тохирно.

    Дэлгэрэнгүй

    Үнийн саналд ямар ажил, зардал багтахыг захиалга өгөхөөс өмнө ярилцана.

  2. Хятад дахь ачилт

    Ачаа хэзээ бэлэн болох, хаанаас ачихыг нийлүүлэгчээс тодруулж, ачилтыг зохион байгуулна.

    Дэлгэрэнгүй

    Ачааг хэрхэн савлаж, бэхлэх, ачихад ямар төхөөрөмж хэрэгтэйг урьдчилан тохирно.

  3. Хилийн сэлгэн ачилт

    Хилийн боомтод ачааг дараагийн тээврийн хэрэгсэлд сэлгэн ачна.

    Дэлгэрэнгүй

    Сэлгэн ачих ажил, ачааг хүлээлцэх нөхцөлийг тухайн тээврийн гэрээнд тусгана.

  4. Гаалийн бүрдүүлэлт

    Ачааны манифест шивж, Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийнэ.

    Дэлгэрэнгүй

    Бүрдүүлэх бичиг баримт нь барааны төрөл, зориулалтаас хамаарна. Гаалийн шалгалт хугацаанд нөлөөлж болно.

  5. Хүргэлт

    Ачааг Улаанбаатар эсвэл орон нутаг дахь тохирсон хаягт хүргэж, хүлээлгэн өгнө.

    Дэлгэрэнгүй

    Хүлээн авах хүн, буулгах газар, шаардлагатай төхөөрөмжийг урьдчилан тохирно.

ХОЛБОО БАРИХ

Ачааныхаа талаар ярилцъя.

Ачих газар, хүргэх хаяг, ачааныхаа нэрийг хэлбэл тээврийн үнэ, нөхцөлийн талаар ярилцахад хангалттай. Жин, хэмжээг дараа нь нэмж болно.