+976 9918 1362

Хятад–Монголын ачаа тээвэр

БНХАУ дахь нийлүүлэгчээс ачааг хүлээн авч, Монгол дахь захиалагчийн хаягт хүргэнэ.

Үнийн санал авах

ТӨСЛИЙН АЧАА ТЭЭВЭР

Холбогдох
төслүүд

Дараах төслүүдийн барилгын материалыг тээвэрлэж, талбайд хүргэсэн. Гүйцэтгэсэн ажил, тээвэрлэсэн хэмжээ болон гэрэл зургийг төслийн дэлгэрэнгүйгээс үзнэ үү.

Зуунмод дахь Central Garden барилгын гадна өнгөлгөө дууссан байдал

Төв · Зуунмод

Central Garden

Зуунмод дахь Central Garden төслийн материалын худалдан авалт, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийг гүйцэтгэсэн.

≈ 650 тонн

Төслийн дэлгэрэнгүй ↗
Эрдэнэт хот дахь AMARIDA apartment барилгын ажлын явц

Орхон · Эрдэнэт

AMARIDA apartment

Эрдэнэт хотод хэрэгжсэн AMARIDA apartment төслийн 16 давхар нэг блок барилгад шаардлагатай материалыг тээвэрлэн хүргэсэн.

≈ 310 тонн

Төслийн дэлгэрэнгүй ↗

Үндсэн үйлчилгээ

  • Хятад дахь нийлүүлэгчийн ачилтыг зохион байгуулах
  • Замын-Үүдээр дамжих тээвэр, гаалийн бүрдүүлэлт
  • Улаанбаатар болон орон нутгийн хүргэлт

Урьдчилан тохиролцох нөхцөл

  • Ачих, буулгах ажил болон кран, өргөгчийн хэрэгцээ
  • Савлагаа, бэхэлгээ, хадгалалт, хүлээлтийн зардал
  • Тусгай нөхцөл шаардсан ачааны тээвэр

Талуудын хүлээх үүрэг

Ачааг хүлээн авах болон хүлээлгэн өгөх газрыг захиалгад заана. Ачих, бэхлэх, буулгах ажлыг нийлүүлэгч, захиалагч, тээвэрлэгчийн аль нь хариуцахыг гэрээнд тодорхой тусгана.

Захиалгын зөвлөмж ↗

Үйлчилгээний үнэ, хугацаа

Тээврийн хөлс нь тээвэрлэх зай, ачааны жин, эзлэхүүн, тээврийн хэрэгслийн төрөл болон нэмэлт ажлаас хамаарна. Хугацааг ачилтын өдөр, бичиг баримтын бүрдэл, хил болон замын нөхцөлийг харгалзан тооцно.

Үйлчилгээний дараалал

  1. Ачааны мэдээллийг авч, үнэ болон нөхцөлөө тохирно.
  2. Нийлүүлэгчийн ачилтыг зохион байгуулна.
  3. Хилийн боомтод сэлгэн ачилт хийнэ.
  4. Замын-Үүдэд гаалийн бүрдүүлэлт хийнэ.
  5. Тохирсон хаягт ачааг хүлээлгэн өгнө.

Үнийн санал авахад шаардлагатай мэдээлэл

Ачих болон хүргэх хаяг, ачааны нэр төрөл, баглаа боодлын тоог илгээнэ үү. Нийт жин, овор хэмжээ, ачаа бэлэн болох өдрийг мөн дурдана уу. Одоогоор тодорхойгүй мэдээллийг нийлүүлэгчээс тодруулсны дараа нэмж өгч болно.

Үнийн санал авах

Асуулт, хариулт

Ачааны жин, овор хэмжээ тодорхойгүй бол яах вэ?

Ачааны нэр төрөл, тоо хэмжээ, ачих болон хүргэх хаягаа эхлээд илгээнэ үү. Тээврийн хөлсийг нарийвчлан тооцоход савласан ачааны нийт жин, овор хэмжээ шаардлагатай.

Ачих өдөр өөрчлөгдвөл яах вэ?

Ачилтын шинэ огноог тээвэр хариуцсан ажилтанд мэдэгдэнэ үү. Үүнээс шалтгаалан тээврийн хэрэгслийн захиалга, тээврийн хөлс, хүргэлтийн хугацаа өөрчлөгдөх эсэхийг тодруулна.

ХОЛБОО БАРИХ

Тээврийн үнийн санал авах

Ачих болон хүргэх хаяг, ачааны нэр төрөл, холбоо барих мэдээллээ илгээнэ үү. Тээврийн үнэ, хугацаа, үйлчилгээний нөхцөлийг манай ажилтнаас утас эсвэл и-мэйлээр тодруулна уу.