+976 9918 1362

БНХАУ дахь барааны судалгаа

БНХАУ-аас худалдан авах барааны үнэ, техникийн үзүүлэлт, нийлүүлэх нөхцөлийн талаар судалгаа хийнэ.

Үнийн санал авах

Үндсэн үйлчилгээ

  • Захиалагчийн сонирхож буй барааны зах зээлийн мэдээллийг судлах

Судалгаанд юу хамруулах вэ?

  • Барааны загвар, техникийн үзүүлэлт, харьцуулах шалгуур
  • Худалдан авах барааны тоо хэмжээ, үнийн саналын нөхцөл
  • Судалгааны үр дүнг авах хэлбэр, хугацаа

Судалгааны мэдээллийн зориулалт

Судалгааны мэдээлэл нь худалдан авах сонголтоо хийхэд зориулагдана. Барааны чанар, нийлүүлэгчийн гэрээний үүрэг, төлбөрийн нөхцөлийг худалдан авалтын гэрээнд тусад нь тохирно.

Захиалгын зөвлөмж ↗

Үйлчилгээний үнэ, хугацаа

Судалгааны үнэ, гүйцэтгэх хугацаа нь барааны төрөл, техникийн шаардлага, харьцуулах үзүүлэлт болон судалгааны ажлын хүрээнээс хамаарна. Барааны үнэ, нийлүүлэх нөхцөл өөрчлөгдөж болзошгүй тул худалдан авахын өмнө дахин тодруулна.

Үйлчилгээний дараалал

  1. Судлуулах бараа болон хэрэгтэй мэдээллийг тодорхойлно.
  2. Судалгааны үнэ, хугацаа болон үр дүнг танилцуулах хэлбэрийг тохиролцоно.
  3. Барааны зах зээлийн мэдээллийг судална.

Үнийн санал авахад шаардлагатай мэдээлэл

Судлуулах барааны нэр, загвар, техникийн үзүүлэлт, худалдан авах тоо хэмжээг бичнэ үү. Ямар үзүүлэлтээр харьцуулах, ямар мэдээлэл авахыг хүсэж байгаагаа мөн дурдана уу.

Үнийн санал авах

Асуулт, хариулт

Загвар нь тодорхойгүй бол судлуулж болох уу?

Юунд ашиглах, ямар үзүүлэлт хэрэгтэйгээ тайлбарлаж болно. Ижил зориулалттай барааг харьцуулах шалгуураа эхэлж тохирно.

Судалгаатай хамт тээврийн үнэ авч болох уу?

Бараа болон нийлүүлэгчээ сонгосны дараа ачих хаяг, ачааны жин, хэмжээгээр тээврийн үнэ тооцуулах боломжтой. Судалгаа, тээврийн үнийг тус тусад нь тохирно.

ХОЛБОО БАРИХ

Тээврийн үнийн санал авах

Ачих болон хүргэх хаяг, ачааны нэр төрөл, холбоо барих мэдээллээ илгээнэ үү. Тээврийн үнэ, хугацаа, үйлчилгээний нөхцөлийг манай ажилтнаас утас эсвэл и-мэйлээр тодруулна уу.